Японоос Монгол руу · 3–5 долоо хоног
Ачааны хуваарь
Жин: 25кг дотогш. Хайрцагны хэмжээ (урт+өргөн+өндөр) = 140см байх.
Сагава болон Яамато шуудангийн 140см хэмжээтэй хайрцаг ашиглах шаардлагатай.
Өөр хайрцаг ашиглах бол хэмжээ, жин, зураг илгээж зөвшөөрөл авна. Хайрцгийг сайтар скочдож бэхэлнэ.
Даацын бус хайрцаг эвдрэх эрсдэлтэй тул компани хариуцлага хүлээхгүй.
Хайрцган дээр Монгол дахь хүлээн авагчийн нэр, утсыг томоор бичнэ.
Ачааг илгээгчийн заасан газраас авна. Хэмжээ бага байсан ч ижил үнээр бодогдоно, илүү гарвал нэмэлт төлбөртэй. Токио, Канагава, Сайтама, Чиба: 7000 иен/хайрцаг. Хоккайдо, Кюүшү, Шикокү: 8000 иен/хайрцаг. Бусад бүс: 7500 иен/хайрцаг.
Төлбөрийг ачаа авснаас хойш 7 хоногийн дотор шилжүүлнэ.
Окинавагаас гэрээс ачаа авах боломжгүй. Монголд дотоод зардал: 30,000₮/хайрцаг.
ゆうちょ銀行: 記号 10210
番号 83830461
名義 カ)セントラルエキスプレスライン
Бусад банкнаас: 店名: 〇二八, 店番 028
普通預金 8383046
名義 カ)セントラルエキスプレスライン
Хэмжээ, жин хэтэрвэл тээврийн компани авахгүй байж болно эсвэл нэмэлт төлбөр гарна. Хэрэглэгчийн мэдээлэл хангагдаагүй тохиолдолд ачааг дараагийн чингэлэгт шилжүүлж болно. Гэрээс ачаа өгөх боломжтой сүүлийн өдөр хүртэл ачаан доторх эд зүйлсийн мэдээлэл, зургийг заавал байршуулсан байх шаардлагатай.
Усан онгоц хөдөлснөөс хойш 3-5 долоо хоногт Монголд хүрнэ. Ачаалал, баярын өдөр, цаг агаарын нөлөөгөөр 5-10 долоо хоног хүртэл хойшлогдох боломжтой.
Хэврэг эд зүйл, үнэт эдлэл, эм, ургамал (сэтгэцэд нөлөөлөх бодис), аюултай бодис, тэсэрч дэлбэрэх зүйл, садар самуун контент тээвэрлэхийг хориглоно.
Дараах барааг хэтрүүлбэл арилжааны зориулалттай гэж үзэх боломжтой: supplement (3ш), нүдний дусаагуур (5ш), хүүхдийн тэжээл (4ш), цагаан будаа 5кг, архи 2 шил. Хэтрүүлснээс үүдэн гарах боломжтой гаалийн асуудлыг хүлээн авагч хариуцна.
Компьютер, дэлгэц, шилэн эд зүйл зэрэг амархан эвдрэх бараанд тээвэрлэлтийн явцад үүсэх гэмтэлд компани хариуцлага хүлээхгүй.
Ачаа гаалиас гарсны дараа хүлээн авагчтай холбогдоно, мөн фэйсбүүкээр зарлана. Агуулах тогтмол ажиллахгүй тул олголтын өдрийг мэдэгдэнэ.
Ачаан доторх эд зүйлс арилжааны шинжтэй гэж үзэгдсэн тохиолдолд Монгол дахь дотоод зардал ихсэх боломжтой.
Хүлээн авагч бичиг баримттайгаа ирж авна. Өөр хүн авах бол урьдчилан мэдэгдэж нэр шилжүүлнэ.
Японоос 1 өдөрт 2 чингэлэг хөдлөх тохиолдол байдаг ба зарим ховор тохиолдолд ачаа салан орох боломжтой. Ачаа Монголд буух өдөр зөрөх боломжтой.
Утас: 9106-2526, 9107-2526 (ажлын цагаар).
Монголд гэрт хүргэх боломжтой. Байршлаас хамааран 10,000–30,000₮ нэмэгдэнэ.